Хүүхдийн дуу

View Хүүхдийн дуу flipbook.

Болжмор Үг: Д.Цэцэгээ Ая: Галмандах Жижигхэн болжмор жив жив жив Жиргэж нисээд дэв дэв дэв Амаа ангаигаад жив жив жив Ангаи н дэгдээд дэв дэв дэв Тоглоё тоглоё жив жив жив Бүжиглэё бүжиглэё дэв дэв дэв Хөөрхөн болжмор жив жив жив Хөөрөн нисээд дэв дэв дэв Амаа ангаигаад жив жив жив Ангаин дэгдээд дэв дэв дэв

Маамуу нааш ир Үг: Д.Лувсаншарав Ая: Ч.Лхамсүрэн Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё Аав ээж хоёрын Авчирсан тоглоом бий шүү Морь унаж давхия Машин барьж явъя Ном сонин уншъя Ногоон модоо тарья Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё Ах эгч хоёрын Авчирсан тоглоом бий шүү Хүрэн баавгай хөтөлье Хүчит заанаа тууя Хүүхэлдэйтэйгээ хамт Хөөрхөн тоглоом тоглоё

Гоёо гоёо Үг: О.Сэрээнэн Ая: П.Жүрмэд Чигчийхэн чинээ биш ээ Чихээ өөрөө угаая Тиймээ хө айн? Гоё оо, гоё оо ,гоё оо Хуруухан чинээ биш ээ Хувцсаа өөрөө угаая Тийм ээ хө айн? Гоё оо, гоё оо ,гоё оо Эрхийхэн чинээ биш ээ Ээж аавдаа тусалъя Тийм ээ хө айн? Гоё оо, гоё оо, гоё оо

Цэцэрлэгийн багшдаа баярлалаа Үг: С.Пүрэвсүрэн Ая: М.Туяа Төө хүрэхгүй жаахан гарт минь Тоглоом анх бариулж сургасан Төрсөн эх шиг асарч өргөөд Том болгож биднийг үдсэн Багшаа багшаа баярлалаа Цэцэрлэгийн багшаа баярлалаа Тэнтэр тунтар алхаж явахад минь Тэнхээ өгч биднийг түшсэн Бүүвэй сайхан дуугаа дуулаад Бүгдийг нь бидэнд зааж сургасан Эрдэм номын анхны цагаан Үсгийг зааж таниулсан багшаа

Тогоруу янзын хүүхэлдэй Үг : Г.Бирваа Ая: Л.Галмандах Тогоруу янзын хүүхэлдэй Тоодог бяцхан ангаахай Ойн хүрэн баавгай Олон янзын шувуунууд Дэлдэн чихтэй туулай Дээгүүр явдаг онгоц Доогуур явдаг машин Дээшээ хөөрдөг бөмбөг Хүүхэлдэй сайхан амраарай Тавтай сайхан нойрсоорой Хүүхэлдэй сайхан амраарай Тавтай сайхан нойрсоорой

Зургийн хичээл Үг: Д.Батсүрэн Ая: З.Хангал Таван тивийн хүүхдүүд Зургийн хичээл хийж байна Зургаан настай хүүхдүүдийн Зургаар хийсэн дуу байна Зэвсэг зүүсэн онгоцуудыг Цэнхэр чагтаар дарсан байна Цэцэг тээсэн хөлгүүдийг Цэвэр нандин зурсан байна Хүслийн цэнхэр тэнгэртээ Хүний дэлхий инээж байна Хүүхэд бүрийн ширээн дээр Зураг бүхэн нартай байна

Бугын байшин Үг, ая : Х.Галхүү Том сайхан байшингийнхаа Цонхоор буга харж байна Туулай ойгоос гүйж ирээд Түүний хаалгыг тогшлоо Түрлэг: Түк түк хаалгаа нээ? Ойд аймшигт амьтан байна Туулай туулай ороод ир Савраа нааш нь өгөөрэй

Амин хүүдээ би Үг: Г.Ганболд Ая: Л.Галмандах Аав ээжийн амин хүүдээ би Алт мөнгөнөөс үнэтэй хүүдээ би Өвөө эмээгийн эрх хүүдээ би Өвөр дээр нь өссөн хүүдээ би Ах эгчийн алиман дүүдээ би Азын шоо шиг мундаг хүүдээ би Морин заяатай монгол хүүдээ би Морин хуур шиг дуутай хүүдээ би

Адилхан би Үг: Алтансүх Ая:Ц.Нүүдэл Мойлхон нүд минь аавтай адилхан Миний чих ээжтэй ижилхэн Хөөрхөн дүү минь ах, эгчтэйгээ Усны дусал шиг адилхан даа Аав ээжийн хайраас төрсөн би Ах эгчийн хайртай дүү нь бий Өвөө эмээгийн энхрий ач зээ Өнө мөнхийн алтан үе нь би Дүүгээ өхөөрдөх миний гар Хөөцөлдөн гүйх миний хөл Өвөөгийн мэргэнд буусан би Эмээгийн залбиралд өссөн би

Цэцэрлэгтээ явна даа Үг: Дашдондог Ая: Тодорхойгүй Цэнхэр дээлээ өмсөөд Цэцэрлэгтээ явна даа Чимгээ найзаас түрүүлээд Цэцгээ сайхан услана даа Баримал сайхан бариад Багшдаа би өгнө дөө Баавгайтай чихрээ аваад Бамбарууштайгаа хуваана даа