Dark Red Floral Dia de los Muertos Instagram Post (1)

View Dark Red Floral Dia de los Muertos Instagram Post (1) flipbook.

А в г а л д а й н найзБэлтгэсэн багш Х.Болор-Эрдэнэ Багшийн туслах А.Эрдэнэболор

Навчин дээрх жижигхэн өндөг хагарч, бяцхан авгалдай төрлөө.

Бяцхан авгалдай ихэд өлсөж байв. Навч жимс идсээр яах ийхийн зуургүй том болжээ.

Удалгүй тэр мөчир дээрээ ганцаардаад эхэлж гэнэ.Тэгээд тоглох А найз хайхаар шийдэв.

Авгалдай модны ойролцоо зөгий нисч явахыг харлаа. Зөгий бал гаргахаар цэцгийн тоос цуглуулаад тун ч завгүй байв.

Сайн уу чи надтай найзалмаар байна уу гэж авгалдай зөгийнөөс асуутал Надад тоглох зав алгаа Би өнөөдөр маш их бал гаргах ёстой гэж зөгий дүгнэн хариуллаа.

Авгалдай найзаа хайсааар л нэгэн шоргоолжтой тааралдав. Тэр нэгэн холтос нуруундаа үүрсэн их л завгүй алхаж байв. Авгалдай сайн уу чи миний найз болох уу гэж асуув.Гэвч шоргоолж зогссон ч үгүй тоглох зав алга даа гэсээр явав.

Авгалдай хэн нэгэн уйлж байгааг сонслоо. Нэгэн айлз уйлж байв.

Юу болсон юм бэ гэж асуулаа. Би торноосоо унаад дээшээ гарч чөдахгүй байна. Ээждээ очмоор байна гээд уйлав. Авгалдай Алив ээ миний нуруун дээр гарчих би гарчих би чамайг гэрт чинь хүргээд өгье гэв

Ээж аалз бяцхан аалзаа хараад тун их баярлаж найман хөлөөрөө тэвэрч гэнэ Ашгүй чи минь зүгээр ш дээ Шинэ найзыг чинь хэн гэдэг вэ гэж асуув Авгалдай ингэж нэг найзтай болсондоо баяртай байлаа.

Хоёр найз хамтдаа тоглон цагийг зугаатай өнгөрүүлж байв.

Гэвч удалгүй авгалдай хүүхэлдэй үе рүүгээ шилжих үе нь болов. /Зарим нэг амьтан ичиж унтдаг авгалдай өөрийгөө бүрхүүлээр бүрээд хэсэг хугацаанд унтдаг. / Авгалдай бүрхүүлээ хийснийхээ дараа найздаа сайхан амраарай гэж хэлэв. Харин аалз түүнийг унтаж байхад нь сайтар харж хорхой шавьжнаас хамгаалахаа амлав.

Ээж хүү хоёр аалз авгалдайг хамгаалахаар нэмэлт тор хийж гэнэ.

Авгалдай тэндээ хэд хоногийн турш унтсны дараа бүрхүүл нь задарч эхлэв. Авгалдай чи мөн үү ? гэж аалз гайхшрав.

Найз нь эрвээхэй болсон байна ш дээ. Гадаад төрх нь өөрчлөгдсөн ч тэд нөхөрлөсөн хэвээр.